Танилцуулга Ашигтай ажиллаж байгаа худалдааны төв, дэлгүүрүүдийн гол нууц нь нягтлан бодох бүртгэлийн мэдээллүүдийг бүрэн дүүрэн ашигладагт оршдог. Тэрээр агуулахад хэдийн хэмжээний барааны үлдэгдэл байгаа, ямар бараа хамгийн сайн зарагдаж байгаа, ямар барааг татаж авах хэрэгтэй, барааны шилжилт хөдөлгөөн болон хэнд хэдий хэмжээний өглөгөтэй, хэнээс хэдий хэмжээний авлагатэй зэргийг тодорхой мэдэж байдаг. Happy shop програм нь энгийн үйлдлүүд, ашиглахад хялбар байдал, ойлгомжтой шийдэл, ухаалаг тайлан мэдээнүүдийн тусламжтайгаар цаг хугацааг тань хэмнэж, таны бизнесийг таны хяналтанд бүрэн оруулна. Зорилго Дэлгүүрүүдийн нягтлан бодох бүртгэлийн асуудыг шийдвэрлэхэд, хэрэгтэй мэдээллүүдээр хангаж , тэдний цаг хугацааг нь хэмнэж, бизнесээ хөгжүүлэхэд нь тус нэмэр болох Хэрэглэгчид Жижиг, дунд дэлгүүрийн бизнес эрхлэгчид Давуу талууд - Мэрэгжилийн бус хүмүүс ашиглаж болох, хэрэглэхэд хялбар - Цаг хугацаа бага зарцуулах - Барааны шилжилт хөдөлгөөнийг бүртгэх - Барааны үлдэгдэлд хяналт тавих - Өглөгө, Авлагаа харах - Хамгийн их зарагдаж байгаа, хамгийн их ашигтай барааны мэдээллийг харах - Тогтмол гардаг зардлуудыг бүртгэх - Төрөл бүрийн хайлт, тайлан гаргах - Зохион байгуулалт сайжирах Програмын бүтэц - Бараа - Харилцагч - Ажилтан - Бараа татан авалт - Борлуулалт - Шилжилт хөдөлгөөн - Бусад зардал - Тайлан Гарах тайлангууд - Yлдэгдэлийн тайлан - Орлого, Зарлагын дэлгэрэнгүй тайлан - Ашигийн тайлан - Харилцагч байгууллагын тайлан - Худалдагчийн тайлан - Өглөгө, Авлагын тайлан Yнэ 80$

SQL Server 2000 ном гарлаа

2008 оны 01-р сарын 14 Нийтэлсэн oki
Бид таны өмнө “Microsoft SQL Server 2000” номоо өргөн барьж байна. Компьютер, интернэтийн хэрэглээ улам нарийсч, өгөгдөлтэй ажиллах шаардлага ихсэхийн хирээр түүнийг зохион байгуулах, боловсруулах, ашиглахад илүү нарийн зохион байгуулалттай програмууд гарах болсон. Тэдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг, давуу тал олонтой програм бол Microsoft SQL Server билээ. Энэхүү номоо програмистууд, database administrator, мэргэжлийн ба мэргэжлийн бус ангийн оюутнуудад төдийгүй сонирхон судлагч хэн бүхэнд зориуллаа. Програм хангамжийн мэргэжлийн ном монгол хэл дээр ховор байгааг мэдэхийн хувьд таван жилийн ажлын туршлагаа багатаан бичлээ. Интерном, Улсын их дэлгүүр, Ачлал их дэлгүүр, Эрдэм номын дэлгүүр, Скай худалдааны төвүүдээс худалдаж авч болно. Номны үнэ 12500 байгаа. Дэлгэрэнгүй»

Чамайг эргэсний дараа өгнө.

2007 оны 12-р сарын 26 Нийтэлсэн oki
Манай танидаг эгчийн хvvхдийнх нь цэцэрлэгийн шинэ жил болжээ. Хvvхдvvд бvгд ямар нэг амьтаны дvрд хувираад дvрдээ таарсан vг хэлээд микрофоноо дамжуулах ёстой байсан. Тэгтэл нэг хvvхэд микрофоноо дамжуулахгүй зогсоод байв дараагийн хvvхэд микрофоноо авах гэтэл чамайг эргэсний дараа өгнө чи эргээгvй ш дээ гэж чанга хэлжээ. Уул нь их сайн хvvхэд байгаа биз яг багшийнхаа хэлснээр хийдэг. Дэлгэрэнгүй»

Хохь чинь шдээ

2007 оны 12-р сарын 06 Нийтэлсэн oki
Манай дүүг Сонин-Уянга гэдэг жоохон сонин нэртэй л дээ. Одоо 10-р ангид сурдаг. Түрүүчийн хагассайн өдөр манай дүүгийн ангийнхан тэмцээнд бэлдээд заал авчилдээ. Тараад манай дүү найз Заяа гэдэг охинтойгоо Ачлал их дэлгүүрийн урдаас салаад гэрлүүгээ явжээ. Харин Заяа-ийн гэр гандан байдаг аж. Оройны 10 цагийн үед тэгээд бас хагассайн өдөр болохоор хөл хөдөлгөөн их. Заяа замын хажуугаар явч байтал араас хүн дагаад байх шиг. Эргээд харахаар нэг эрэгтэй хүн яг ард нь явж байж. Нөгөө хүн хурдан явтал хурдан яваад удаан явахаар удаан яваад эргэж харахаар нь эргэж хараад яг ард нь яваад л байж. Заяа бүүр яхаа мэдэхгүй хамаг бие нь салагнаад гандан хүртэл яваад гэрлүүгээ ороход нь харахгүй гудамж байдаг учир яаж тийшээ орохоо мэдэхгүй бүүр айж орхижээ. Гандангийн буудалын наана дээр очиод малгай бээлий бүх хувцасаа янзалж өмсөөд урагшаа харж явж байснаа гарцгүй газраар гэв гэнэт хажуу тийш зам гарахаар гүйжээ. Тэгтэл яг хашуу талаасаа ирж байсан суудлын жижиг машинд дайруулах шахаад гүйгээд гарсан байна. Эргээд хартал нөгөө хүн араас хөөж гүйж байгаад нөгөө машинд дайруулаад унасан байна. Хөөрхий охин тэр хүний унахыг хараад тэр чигээрээ гэрлүүгээ гүйгээд гэртэй орж ирээд ухаан алдаад уначихсан байна. Тэр хүн дунд эргэм насны эрэгтэй хүн байжээ. Одоо тэр хүн яасан болоо. Үхсэн болов уу бэртсэн болов уу ямар ч байсан хохь чинь гэж хэлмээр байна. Охидуудаа орой үдэш аль болохоор битгий яваарай.

Єрхийн санхvv

2007 оны 12-р сарын 04 Нийтэлсэн oki
Санаа сохор бол нvд сохор гэдэг. Тэгвэл санаж сэтгэж єєдрєг амьдрахын тулд єрхийн тєсєвєє зєв зохицуулах хэрэгтэй.
Олон асуудлын шалтгаан болдог санхvvгийн асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилгоор Хуланпикчирс компани нь HappyFamily нэртэй єрхийн санхvvгийн програмыг худалдаанд гаргасан байна. Энэхvv програмыг ашигласнаар таны мєнгє хаашаа урсаад байгааг мэдэж болох бєгєєд єдєр тутмын орлого, зарлагадаа хяналт тавьж, єр авлагаа харицуулж харах боломжтой аж. Тvvнчлэн хэнд хэдийг тєлж, зарцуулж байгааг хянах юм. Ингэснээр танай єрхийн зохион байгуулалт сайжирч санхvvгийн зорилгоо зєв тодорхойлж чадах давуу талуудтай юм. Энэхvv програмын vнэ 20 мянга бєгєєд Мир, Эрдэм, Номин, УИД, Интерном,SKY зэрэг дэлгvvрvvдээр худалдаалагдаж байгаа аж.
Програмын тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.8888.mn сайтнаас мөн 99055488 утаснаас аваарай.